Аппликейшн ашиглаж буй зураг
Re-Mongolia аппликейшн

Дахивраа орлого болгодог апп

Иргэн, байгууллага, дахивар нөөцийн цэгийг нэг платформд холбож, дахивар тушаах бүх алхмыг QR-ээр баталгаажуулдаг.

Аппликейшн юу хийдэг вэ?

Дахивраа ангилж, аппаас захиалга үүсгэнэ. Дахивар нөөцийн цэг ирж жинлэнэ. QR уншуулж баталгаажмагц мөнгө хэтэвчинд орно. Хэтэвчнээсээ банкны данс руугаа татна. Бүх алхам аппликейшн дотор ил тод бүртгэгдэнэ.

Download on the App StoreGet it on Google PlayGoogle Play дээр тун удахгүй
Хэрхэн бүртгүүлэх вэ

Гол боломжууд

Захиалга үүсгэх

Дахивраа ангилж, хэдэн кг болохоо оруулаад ойролцоох дахивар нөөцийн цэг рүү захиалга илгээнэ.

QR баталгаажуулалт

Дахивар нөөцийн цэг дээр жинлэсний дараа QR уншуулж хоёр талаас баталгаажуулна — маргаангүй.

Шууд төлбөр

Баталгаажмагц мөнгө хэтэвчинд орж, банкны данс руугаа татна.

Хог ачуулах

Ачаалал ихтэй үед хог ачуулах үйлчилгээг аппаас захиална.

Оноо, урамшуулал

Гүйлгээ бүрээс оноо цуглуулж дэлгүүрээс хөнгөлөлттэй худалдан авна.

Сургалт, эвэнт

Сургалт, эвэнтэд аппаас шууд бүртгүүлнэ.

Аппликейшн дотроос

Гол дэлгэцүүд.

Нүүр дэлгэц

Ханш, ойролцоох дахивар нөөцийн цэг, сүүлийн захиалгууд.

Захиалга

Материал сонгож, жин оруулж, дахивар нөөцийн цэг сонгоно.

Хэтэвч

Үлдэгдэл, гүйлгээний түүх, банк руу татах.

Ил тод байдал

Ямар үйлдэлд ямар шимтгэл авдаг вэ?

Платформ ямар ч далд төлбөр авдаггүй. Шимтгэл нь зөвхөн гүйлгээ бүтэн хийгдэж, мөнгө гарт орсон тохиолдолд суутгагдана — гүйлгээ болоогүй бол ямар ч төлбөр байхгүй. Үлдэгдлээ банк руу татахад төлбөрийн системийн 1% шимтгэл суутгагдана. Тэр 1% платформд ордоггүй.

Дахивар тушаах
5%
Платформ 4% · Төлбөрийн систем 1%

Зарагч үлдсэн хэсгийг бүтнээр нь авна. Шимтгэлийг дахивар нөөцийн цэг төлдөггүй — жинлээд баталгаажсан дүнгээс суутгана.

Хог ачуулах
10%
Ажлыг гүйцэтгэсэн дахивар нөөцийн цэг үлдсэн хэсгийг авна

Захиалга цуцлагдвал шимтгэл авахгүй, төлбөр бүтнээрээ буцна.

Яагаад шимтгэл авдаг вэ?

Энэ шимтгэл нь QR баталгаажуулалт, маргаан шийдвэрлэлт, төлбөрийн найдвартай дамжуулалтыг санхүүжүүлдэг. Мөн дахивар нөөцийн цэгүүдийн сүлжээ, аппликейшны хөгжүүлэлт, засвар үйлчилгээг хариуцна. Өөрөөр хэлбэл таны жинлүүлсэн дүн зөв бодогдож, мөнгө нь заавал ирэхийн төлөө. Бид ашгийн төлөө биш байгууллага тул илүү гарсан хэсгийг сургалт, нөлөөллийн ажилдаа зарцуулна.

Хэнд зориулсан бэ?

Хувь хүн

Дахивраа зарж орлого олох, хог ачуулах, сургалтад хамрагдах.

Байгууллага

Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ), аж ахуйн нэгжийн дахивраа нэг самбараас удирдаж, ил тод тооцоо хийх.

Дахивар нөөцийн цэг

Ойролцоох захиалга хүлээн авч, маршрутаа төлөвлөж, тооцоогоо хөтлөх.

Өнөөдрөөс эхэл

Аппликейшнээ татаад дахивраа орлого болгож эхлээрэй.

Бүртгүүлэх