Бидний үйл ажиллагаа.
Сургалтаас эхлээд зөвлөх үйлчилгээ, дахивар нөөцийн цэг байгуулах хүртэл — хог хаягдлыг баялаг болгох замд бид олон талт ажил хийдэг.
Сургалт, нөлөөлөл
Гэр бүл, сургууль, байгууллагад зориулсан хог ангилах сургалт явуулж, өдөр тутмын зөв дадлыг төлөвшүүлнэ.
Зөвлөх үйлчилгээ
Сум, орон нутгийн хог хаягдлын менежментийг сайжруулах мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, дэмжлэг үзүүлнэ.
Дахивар нөөцийн цэг
Дахивар нөөц худалдан авах жишиг цэгүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулна.
Төсөл, хөтөлбөр
Орон нутаг, түншүүдтэй хамтран хог хаягдлын менежментийн тогтвортой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Туршлага судлах
Дотоод, гадаадын шилдэг туршлагыг судалж, Монголын нөхцөлд тохируулан нутагшуулна.
Экологийн боловсрол
Хүүхэд, залуучуудад байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурган, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэнэ.
Хог хэрхэн баялаг болдог вэ?
Энгийн гурван алхмаар хог хаягдал шинэ үнэ цэн болон хувирдаг.
Ангил
Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь төрлөөр нь зөв ангилан ялгана.
Цуглуул
Ангилсан хаягдлаа дахивар нөөцийн цэгт хүлээлгэн өгнө.
Дахин бүтээ
Дахин боловсруулснаар шинэ бүтээгдэхүүн, нөөц баялаг болно.
Монгол орноо хоггүй болгоё
Хог хаягдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хөдөө орон нутгийг хоггүй болгох зорилгоор сургалт, нөлөөлөл, зөвлөх үйлчилгээ, дахивар нөөцийн жишиг цэг байгуулах төслийг улс даяар хэрэгжүүлж байна.
Үйл ажиллагаанд маань нэгдээрэй
Сайн дурын аян, сургалт, төсөлд оролцох уу? Бидэнтэй нэгдэж, өөрчлөлтийн хэсэг болоорой.